Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Д.Нэгдэлийн нэрэмжит барилдаанд О.Хангай түрүүллээ

2015-11-16 15:31:09
Error loading player: No playable sources found

Улсын начин Д.Нэгдэлийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэхүү барилдаанд аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ш.Мөнгөнбаатар, С.Ариунбилэг, Ө.Сүхбат, Н.Жаргалбаяр нараар ахлуулсан хүчит 256 бөх зодоглосноос аймгийн арслан О.Хангай түрүүлж, аймгийн арслан Б.Чимэдвандан үзүүрлэн, аймгийн хурц арслан С.Ариунбилэг, аймгийн арслан Х.Оргилболд нар их шөвөгт шалгарлаа.

Барилдааны үеэр МЧБХ-ны дэргэдэх Ахмадын зөвлөлөөс чөлөөт бөхийн спортын мастер, улсын начин Д.Нэгдэлд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ барилдаанд улсын начин Д.Нэгдэлийн хүү аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр амжилттай барилдан тав даваад зургаад аймгийн арслан Б.Чимэдвандангийн хөмрөх мэхэнд өвдөг шороодлоо. Арал чац сайтай энэ хүүг тун удахгүй аавынхаа цолонд хүрэх байх хэмээн үзэгч олон шинжсээр, итгэсээр байдаг.

Дашрамд сонирхуулахад, улсын начин Довчингийн Нэгдэл нь Увс аймгийн  Тэс суманд 1953 онд төрсөн. Тэрбээр 1979 оны улсын наадмын гурвын даваанд Т.Зундуй зааныг, дөрөвт Д.Баатаржав начинг, тавд Ө.Эрдэнэ-Очир арсланг давж шөвгөрөн зургаад Д.Цэрэнтогтох заан (дархан аварга)-д унаж улсын начин цол авсан түүхтэй. 1980, 1982, 1983 онд Орхон аймагт түрүүлж байжээ. 1980 оноос Эрдэнэт хотын Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагчаар ажиллаж байсан. 1981 онд чөлөөт бөхийн спортын мастер цол хүртсэн манай үндэсний  болон их спортын ахмад зүтгэлтнүүдийн нэг юм.


Д.Нэгдэлийн нэрэмжит барилдаанд О.Хангай түрүүллээ  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй