
Мексикийн алдарт тамирчин Лорена Очоагийн нэрэмжит дэлхийн чансааны топ 36–т багтах гольфчдын дунд зохион байгуулагддаг цомын тэмцээнийг Солонгос гольфчин Пак Инбе тэргүүллээ. Мексикийн цомын тэмцээн 2008 оноос эхлэн алдарт тамирчны нэрэмжит болон явагдаж буй юм. Лорена Очоагийн хувьд цагтаа дэлхийн чансааг гурван жил тасралтгүй тэргүүлж байсан юм.
72 цохилтонд өрсөлддөг энэ тэмцээний эхний тойргийн тоглолтууд явагдсны дараагаар Солонгос гольфчин Пак Инбе -4 оноотойгоор тэргүүлж байлаа. Тэгвэл чансааг удаалж байгаа Солонгос гольфчин үлдсэн гурван тойрогт боломжоо хамгаалж чадснаар энэ тэмцээнд анх удаа түрүүллээ. Пак Инбе дөрвөн тойргийн турш нийт -18 оноог цуглуулж чадсан байна. Энэ цом нь түүний замналын 25 дахь түрүү байж, LPGA-н цувралд түрүүлсэн 17 дахь тохиол нь болсон байна.
Түүнчлэн Пак Инбе Их дуулгын 7 цом хүртээд байгаа юм. Энэ улиралд Пак Инбе их дуулгын ангилалд багтах Эмэгтэйчүүдийн PGA-н аварга, Британий нээлттэй тэмцээнүүдэд түрүүлээд байгаа. Мексикийн тэмцээнд түрүүлснээр Солонгос гольфчин 200 мянган ам доллар, чансааны 200 оноог авсан байна.
Харин тэргүүлэгчээс гурван цохилт хоцорч, Испани гольфчин Карлота Сиганда удаалсан бол Солонгос гольфчин Ким Сей Ён -13 оноотой гуравдугаар байрт оржээ. Энэ тэмцээнд чансааг тэргүүлэгч Лидия Ко болон чансааны гуравт эрэмбэтэй Стэйси Льюс нар хүндэтгэх шалтгааны улмаас оролцсонгүй. Тэгвэл чансааны дөрөвт эрэмбэтэй Америкийн шилдэг залуу гольфчин Лекси Томпсон 28-р байраар тэмцээнээ дуусгажээ.
Пак Инбе 25 дахь цомоо өргөлөө | ||
Үзсэн: 863 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.