
Оросын хөнгөн атлетикийн холбоо ирэх гуравдугаар сард багтааж Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд гишүүнчлэлээ сэргээхээр төлөвлөж байна. Өчигдөр тус холбооны дарга Вадим Зеличенок Москвад хэвлэлийн бага хурал хийж, энэ тухай зарлажээ.
Оросын хөнгөн атлетикийн тамирчдын олон улсын тэмцээн уралдаанд өрсөлдөх эрхийг сэргээхийн тулд шат дараатай шинэчлэл авч хэрэгжүүлэхээр Олон улсын хөнгөн атлетикийн холбооны дарга Себастьян Коэ-тэй хэлэлцэж тохирсон гэж Оросын Спортын сайд Виталий Мутько мэдэгдэж байна. Өнгөрсөн баасан гарагт Олон улсын Хөнгөн атлетикийн Холбоо Оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг түр зогсоох шийдвэр гаргасан юм.
Энэ шийдвэр цуцлагдтал Оросын хөнгөн атлетикийн тамирчид дэлхийн хөнгөн атлетикийн томоохон тэмцээн уралдаанууд болон Олимпийн наадамд оролцох аргагүй болж байгаа. Үүнтэй холбогдуулан өчигдөр Виталий Мутько Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны тэргүүлэгчдийг дуудан, шуурхай хурал хийсэн байна. Тус хурлаар ирэх оны нэгдүгээр сард бага хурал зохион байгуулж, Оросын хөнгөн атлетикийн холбооны удирдлагыг бүрэн солихоор боллоо.
Түүнчлэн 60-аас 90 хоногт багтаан тамирчдаа шинэчилж, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос тавьсан бусад шаардлагыг биелүүлсний дараа, тус холбоонд гишүүнчлэлээ сэргээх хүсэлт гаргах юм байна. Ингэснээр Орос улс ирэх онд болох Риогийн зуны олимпт хөнгөн атлетикийн тамирчдаа өрсөлдүүлэх боломжтой гэж үзэж байна.
Оросын хөнгөн атлетикийн холбоо шинэчлэл хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.