Шууд Chart

С.Эрхэмбаярын нэрэмжит "Хантайшир" дэвжээний барилдаан боллоо

2015-11-17 12:35:05

Өчигдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Жүдо, Самбо бөхийн ОУХМ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын начин Содномын Эрхэмбаярын нэрэмжит "Хантайшир" дэвжээний уламжлалт улс, аймаг, сумын цолтой хүчит  бөхийн барилдаан боллоо.

Энэ барилдаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, улсын шинэ начин Ш.Шинэбаяр үзүүрлэжээ. Харин их шөвөгт Эрдэнэ сумын харьяат, Улсын заан Б.Соронзонболд, Бигэр сумын харьяат, аймгийн арслан Ж.Алтаншагай нар үлдсэн байна.


С.Эрхэмбаярын нэрэмжит "Хантайшир" дэвжээний барилдаан боллоо   
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй