
Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд маргааш дуусна. Улаанбаатар хотноо болж буй зүүн бүсэд БНСУ, БНХАУ, Тайвань, Хонгконг, Монгол Улсын багууд өрсөлдөж байгаа. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр Тайвань-Хонгконг, БНХАУ-Монгол багууд 17:00, 20:00 цагаас тоглоно.
Өнөөдөр Хонгконг хэсгийн сүүлийн тоглолтоо хийх бол Монгол, БНХАУ-ын багуудын гурав дахь тоглолт юм.
Хүснэгтийг БНСУ тэргүүлж байна.
- БНСУ 6 оноо (3 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
- БНХАУ 6 оноо (2 тоглолт хийснээс 2 хожилтой)
- Монгол 3 оноо (2 тоглолт хийснээс 1 хожил, 1 хожигдолтой)
- Тайвань 3 оноо (2 тоглолт хийснээс 1 хожил, 1 хожигдолтой)
- ХонКонг 0 оноо (3 тоглолт хийснээс нэг ч хожил аваагүй
Монголын Хөлбөмбөгийн Холбоо
Монгол-БНХАУ-ын тоглолт 20:00 цагаас болно | ||
Үзсэн: 493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.