
Монголын Үндэсний бөхийн өргөөнд энэ сард олон барилдаан болж байна. 11 дүгээр сарын 22-нд буюу ирэх ням гарагт Ховд аймгийн арслан Лааганы Найдангийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болох бол 26-ны пүрэв гарагт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.
Харин 29-ний ням гарагт Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаантай.
Энэ сарыг дуустал гурван барилдаантай | ||
Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.