
Футзалын хөлбөмбөгийн Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолт манай улсад болж байгаа юм. Эндээс шалгарсан хоёр баг тивийн аваргад өрсөлдөх эрхтэй болно. Одоогоор Солонгос, БНХАУ-ын багууд хэсгийг тэргүүлж яваа ба тэд тэмцээний эрхээ халааслах боломжтой. Тэгвэл Монголын шигшээ баг Азийн шилдэг багуудтай эх орондоо өрсөлдөж, чамгүй өрсөлдөөнийг үзүүлж байгаа.
Манайх хэсгийн эхний тоглолтоо Хонгконгтой хийж 8:3-аар бут ниргэсэн бол хоёр дахь тоглолтоо БНАСУ-тай хийж 7:3-аар хожигдсон. Улмаар өчигдрийн тоглолтод тивийн шилдэг баг БНХАУ-тай тоглож 4:1-ээр хожигдсон юм.
Хэсэгтээ дөрөвдүгээрт орж байгаа манай баг өнөөдөр 20:00 цагаас Тайванийн багтай тоглоно. Энэ тоглолтод өндөр оноо авч чадвал манай баг Азийн аваргад оролцох эрх авахыг ч үгүйсгэхгүй юм. Манай тоглогчдын тухайд ур чадвар тийм ч дутмаг биш байгаа. Азийн шилдэг тоглогчидтой муу өрсөлдөөнийг гаргаагүй. Тухайлбал, энэ урьдчилсан шатны тоглолтод оролцож байгаа шилдгүүдээс БНСУ-ын шигшээ багийн 10 дугаартай тоглогч Ким Жон Хуныг дурдаж болно.
Түүний хувьд БНСУ-ын футзалын мэргэжлийн "FK" лигийн хоёр удаагийн мэргэн бууч, хоёр удаагийн "Үнэ цэнэтэй тоглогч", Футзалын хөгжлөөр Азидаа тэргүүлж яваа Иран дасгалжуулагчтай Японы "Нагоя Өүшинс" клубт нэг улирал тоглохдоо Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд нь чухал хувь нэмрээ оруулсан зэрэг өндөр амжилт, ур чадвартай тоглогч юм.
Монгол-Тайванийн тоглолт өнөөдөр 20:00 цагаас болно | ||
Үзсэн: 734 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.