
Өчигдөр Бразил улсын Рио Де Жанейро хотноо ирэх жилийн зуны олимпийн наадмын өмнөх бадминтоны спортын туршилтын шатны тоглолтууд эхэллээ. Тус тоглолтод зохион байгуулагч орны тамирчид болон БНХАУ, Канад, Словакийн тамирчид оролцсон байна. Ирэх жилийн зуны олимпийн наадмын тэмцээнүүд зохион байгуулагдах Рио центерт урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа юм.
6500 үзэгчийн суудалтай энэ танхим тамирчдын байрлаж буй хотхоноос ердөө гурван минут алхаад хүрэх ойрхон зайтай юм. Өчигдөр хэд хэдэн сонирхолтой тоглолтууд болж өндөрлөлөө. Дэлхийн таван удаагийн аварга, олимпийн хошой алтан медальт БНХАУ-ын тамирчин Лин Дан, Бразилийн тамирчин Игор Ибрахимтай тоглож хожсон юм. Олимпийн хошой аварга БНХАУ-ын тамирчин Лин Дан энэ тоглолтоос гадна ирэх долоо хоногт болох Бразилийн нээлттэй тэмцээнд оролцохоор ирсэн байна.
Энэ үеэр "Рио-2016" зуны олимпийн наадмын зохион байгуулагч Родриго Гарсиа "Бид ирэх жилийн зуны олимпийн наадамд бэлдэж бүх төрлийн спортуудын туршилтын шатны тоглолтуудыг зохион байгуулж байна. Бид тоглолтын талбай, спортын тоног төхөөрөмж, удирдлагын баг, мөн сайн дурын ажилтан зэрэг тэмцээний үеэр ашиглагдах бүхий л зүйлсийг туршиж үзэж байгаа юм. Энэ долоо хоногт хуваарийн дагуу бадминтоны спортын туршилтын тоглотууд болж байна. Энэ тоглолтуудыг бид дэлхийн бадминтоны холбоотой хамтран зохион байгуулж байгаа. Учир нь бидний гол анхаарлаа хандуулж байгаа зүйл бол цаг хугацаа болоод түүнээс гарах үр дүн юм. Туршилтын тоглолтод дүн шинжилгээ хийж, цаашид яаж, хэрхэн сайжруулж болох тал дээр ажиллаж байна" гэжээ.
Олимп болох цэнгэлдэхэд туршилтын тоглолт зохион байгуулж байна | ||
Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.