Шууд Chart

Баруун Европын саадтай морин уралдааны лигийн тавдугаар тойрог боллоо

2015-11-25 15:14:06

Герман улсын Штутгард хотноо 2015-2016 оны Баруун Европын лигийн дэлхийн цомын саадтай морьдын уралдааны тавдугаар тойргийн гараа болж аваргуудаа тодрууллаа. Энэ тэмцээний аваргаар зохион байгуулагч орны тамирчин Германы Кристиан Ахлманн болон түүний хамтрагч "Кодекс нэг" /Codex One/ нар тэргүүн байрт шалгарсан юм.

Өдгөө 40 настай Германы тамирчин унаач Кристиан Ахлманн болон түүний хамтрагч 13 настай Кодекс нар нэг ч саад унагаж, алдаа гаргалгүй амжилттай давснаар тэмцээний ялагч болсон байна.

Хоёрдугаар байрт Шведийн тамирчин Дуглас Линделов шалгарсан бол,  гуравдугаар байрт  зохион байгуулагч орны тамирчин Патрик Штулмэйр нар шалгараад байна.

Шведийн тамирчин Линделов нийлбэр дүнгээр 51.02 секундын хугацаанд саадыг нэг ч алдалгүй давж, өөрийн хурдыг тогтоогоод байсан хэдий ч, сүүлийн хоёр дахь гараанд Ахлманн гайхалтай хурд гаргаж, нийт саадыг 49.78 секундын хурдтай давснаар ийнхүү тэргүүн байрт шалгарсан юм. 

Гуравдугаар байрт шалгарсан Штулмэйрийн хувьд нийт замыг 52.03 секундэд туулсан юм. Тавдугаар тойргийн дараах байдлаар нийлбэр оноогоор Францын тамирчин Симон Делестре 49 оноотойгоор тэргүүлж байгаа бол түүний араас мөн Францын тамирчин Пенелопе Левревост 44 оноотой, харин энэ удаагийн гарааны аварга Ахлманн 37 оноотой эхний гурав байрт явж байна.

Зургаадугаар тойргийн тэмцээн ирэх ням гарагт Испанийн Мадрид хотод болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баруун Европын саадтай морин уралдааны лигийн тавдугаар тойрог боллоо  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй