Шууд Chart

Кёрлингийн Европын АШТ Дани улсад болж байна

2015-11-25 15:39:15

Өвлийн спортын цуврал тэмцээнүүд ээлжлэн явагдсаар байна. Мөсөн дээрх оюуны их спорт гэгддэг кёрлингийн Европын аварга шалгаруулах тэмцээн Дани улсад долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд Шотландын баг Истони улсын багтай өрсөлдсөн байна. Тус хоёр багийн хэн хожсон нь энэ долоо хоногийн эхний ялалтаа авах байсан юм. Тоглолтын эхний үеүдэд багууд төдийлөн оноо авч чадалгүй явсаар 6 дугаар үеийн төгсгөлд Шотландын багийн ахлагч Ева Мьюирхед чулууг үүрэнд байрлуулж, бүтэн таван оноогоо авч чадсанаар Истонийн багийг 10-1 харьцаатайгаар буулган авлаа.

Дараагийн тоглолт Швед, Унгарын багуудын хооронд өрнөсөн. Долоодугаар үеийн дараах байдлаар Шведийн баг зургаан оноотой тэмцээнийг хошуучилж байсан юм. Харин Унгарын баг хоёр оноотой болоод байсан. Наймдугаар үеийн төгсгөлд Шведийн багийн ахлагч Оестлунд чулууг нүхэнд хамгийн их ойртуулж чадсанаар 1 оноог өөрийн багтаа авч чадсанаар 8-2 харьцаатай Шведийн багийн ялалтаар тоглолт өндөрлөлөө.

Тав дахь тоглолт дэлхийн чансааны гуравдугаарт бичигддэг, 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Швейцарийн баг дэлхийн чансааны эхний 10-т эрэмбэлэгддэг Германы багтай учраа тааран тоглосон. Тоглолтын дөрөвдүгээр үеийн төгсгөлд Германы багийн Даниела Дриндл Швейцарийн багийн чулууг цохин, онооны харьцаа 4:4 болон тэнцээд байсан.

Улмаар 10 дугаар үеийн цаг дуусч хоёр баг мөн адил 8-8 харьцаатай болж оноо тэнцээд байсан. Нэмэлт цаг сунгахад Швейцарийн багийн ахлагч Алина Пейтз Германы чулууг үүрнээс нь гаргаснаар хоёр оноо авч тооны харьцааг 10-8 болгосноор Швейцарийн баг энэ өдрийн ялалтаа авсан юм. Тэмцээн энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилж 2015 оны Европын аваргаа тодруулна.

Kёрлинг бол хүмүүсийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, биеийн тэвчээр, хурд хүч, оюун ухааныг төвлөрүүлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд сайнаар нөлөөлж буй нь энэ спортын давуу тал юм. Уг спортод насны хязгаар байхгүй, залуучууд болон ахмадууд бүгд нэг дор хичээллэх бололцоотойгоороо онцлог билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кёрлингийн Европын АШТ Дани улсад болж байна  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй