Шууд Chart

Монголын хүүхдийн спортын V их наадмын “Шилдэг холбоод” тодорлоо

2015-11-26 14:22:51

Өнгөрсөн есдүгээр сард Монголын хүүхдийн спортын V их наадам болж өндөрлөсөн. Харин өнөөдөр уг наадмын ивээн тэтгэгчид болон спортын шилдэг холбоодод шагнал гардуулах ёслол боллоо. Тус тэмцээнийг сайн зохион байгуулсан волейбол, шатар, гимнастик, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, цана, хөлбөмбөг, тэшүүр, таеквондо, буудлага зэрэг 10 холбоог энэ үеэр тодруулав.
Манай улс энэ жил Монголын хүүхдийн спортын V их наадмыг анх удаа олон улсын жишигт нийцүүлэн буюу олимпийн дүрмээр зохион байгуулсан юм. Хүүхдийн спортын V их наадамд спортын 17 төрлөөр 2000 орчим хүүхэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

Э.Ариунзаяа

 


Монголын хүүхдийн спортын V их наадмын “Шилдэг холбоод” тодорлоо  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй