Шууд Chart

Газрын теннисны аваргуудын лигийн тоглолтууд үргэлжилж байна

2015-11-27 14:48:32

Энэтхэг улсын Дели хотноо газрын теннисны аваргуудын лигийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Бид та бүхэнд өмнөх мэдээллийн хөтөлбөрөөрөө В хэсэгт багтаж байгаа Ченнай Варриорс болон Хейдерабад Эйсис багуудын тоглолтын тоймыг хүргэж байсан. Харин одоо В хэсгийн Ченнай Варриорс болон Нагпур Оранжес багуудын тоглолтын тоймыг хүргэе.

Хоёр багийн эхний тоглолт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр эхэлсэн.  Нагпур Оранжес багаас дэлхийн чансааны 153-т бичигдэж байгаа Испанийн теннисчин  Алекс Коррежа /Alex Corretja/, Ченнай Варриорс багаас дэлхийн чансааны 131-т эрэмбэлэгдэж байгаа ХБНГУ-ын теннисчин Райнер Шуттлер /Rainer Schuettler/ нар тоглолоо. Тоглолт эхэлж, 2 тоглогч эн тэнцүүхэн өрсөлдөж тоглолтын тооны харьцаа 4-4 болж, тэнцэж ирсэн ч тоглолтын төгсгөлд Нагпур Оранжес багийн Алекс Коррежагийн давуулалтууд амжилттай болж, тоглолтын тооны харьцааг 5-4 болгож, өөрийн багт ялалтыг авчирсан юм. Ийнхүү Нагпур Оранжес баг өөртөө 1 оноог авсан.

Багуудын хоёр дахь тоглолт эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд явагдлаа. Нагпур Оранжес багаас дэлхийн чансааны 21-т бичигдэж байгаа Сербийн теннисчин  Желена Жанкович /Jelena Jankovic/, Чиннай Варриорс багаас дэлхийн чансааны 55-д эрэмбэлэгдэж байгаа Их Британийн тамирчин Хитер Ватсон /Heather Watson/ нар учраа тааран тоглож, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чиннай Варриорс багийн Хитер Ватсон өрсөлдөгч багийн Нагпур Оранжес багийн Желена Жанковичийг 5-4 харьцаатайгаар буулган авлаа. Ингэснээр хоёр багийн онооны харьцаа адил нэг болж тэнцээд байсан.

Багуудын 3 болон 4 дэх тоглолт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дахин болсон юм. Нагпур Оранжес багаас  дэлхийн чансааны 17-д бичигдэж байгаа Испанийн теннисчин Фелисиано Лопес /Feliciano Lopez/, Чиннай Варриорс багаас  дэлхийн чансааны 49-д эрэмбэлэгдэж байгаа Испанийн теннисчин /Fernando Verdasco/ нар хүч үзлээ. Тоглолт маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болж ирсэн. Тоглолтын эхний үеийн төгсгөлд Чиннай Варриорс багийн Фернандо Вердаско 5-3 харьцаатайгаар өрсөлдөгч баг болох Нагпур Оранжес багийн Фелисиано Лопесыг хожиж багтаа 1 оноо авчирсанаар Чиннай Варриорс баг нэг онооны илүүтэй тэргүүлж эхлээд байсан юм.

Хоёр багийн 4 дэх тоглолт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд явагдсан хэвээр байлаа. Энэ тоглолтын төгсгөлд Чиннай Варриорс багийн Фернандо Вердаско харин өрсөлдөгч багийн теннисчинг 5-4 харьцаатайгаар буулган авсанаар тус 2 баг нийт 4 тоглолтын дараах байдлаар адил хоёр оноотой болж тэнцээд байлаа. Тиймээс 2 тоглогч дахин нэг үе тоглох болоод байсан. Шийдвэрлэх үед Чиннай Варриорс багийн Фернандо Вердаско Нагпур Оранжес багийн Фелисиано Лопес-ийг 5-3  харьцаатайгаар хожсоноор тэртээ багтаа нэг оноог авч, Чиннай Варриорс баг энэ удаагийн тоглолтод нийлбэр дүнгээр ялалт байгууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газрын теннисны аваргуудын лигийн тоглолтууд үргэлжилж байна  
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй