Шууд Chart

Чэжүгийн гран пригээс Г.Болдбаатар мөнгө, Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ

2015-11-29 15:37:45

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох ээлжит гранпри тэмцээн БНСУ-ын Чежүд боллоо. Өчигдөр өндөрлөсөн Чэжүгийн гранпри тэмцээнээс манай баг тамирчид  эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар мөнгө, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд V, 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа VII байрт орсон юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг түрүүлсэн юм. Манай улс нэг мөнгө, нэг хүрэл, хоёр тусгай байрт орсон нийлбэр дүнгээр наймдугаар байрт жагслаа. 100 мянган америк долларын шагналын сантай Чэжүгийн гранпри тэмцээнд дэлхийн 70 орны 421 жүдоч  өрсөлдсөнөөс БНСУ 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Франц, Япон, ОХУ, Их Британий багууд удааллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чэжүгийн гран пригээс Г.Болдбаатар мөнгө, Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй