
Олон улсын шатрын холбоо шатарчдыг чансааг шинэчлэн гаргасан байна. Манай улсын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Д.Номин-Эрдэнэ шилдэг 100 эмэгтэй шатарчны жагсаалтад чансаагаараа гуравдугаарт бичигджээ. Д.Номин-Эрдэнэ өнгөрөгч долоодугаар сард Серби улсад болсон их мастер, Олон улсын мастер цолны нором горилох тэмцээнд есөн өрөг тоглож тав хожин, дөрөв тэнцэн түрүүлсэн юм.
Сар бүр шинэчлэгддэг уг жагсаалтыг гаргахдаа улс орон бүрийн шилдэг 10 шатарчны дунджаар байр эзлүүлдэг байна. Энэ жил манай улс 172 орноос 58 дугаарт бичигджээ.
Шилдэг эмэгтэй 100 шатарчны жагсаалтад Олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнтуул 38 дугаар байрт бичигдсэн байна.
Э.Ариунзаяа
Д.Номин-Эрдэнэ дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигдлээ | ||
Үзсэн: 449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.