
Өчигдөр Их Британийн нийслэл Лондон хотноо тус улсын ерөнхий сайд Дэвид Камерон эрэгтэйчүүдийн талбайн теннисны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ч гэж нэрлэгддэг "Дависийн цом"-д ялалт байгуулсан багийн тамирчдыг хүлээн авч уулзсан байна.
Анх 1900 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн талбайн теннисны спортын хамгийн том тэмцээнүүдийн нэгд тооцогдох Давис Кап Белги улсад амжилттай зохион байгуулагдаж, 2015 оны ялагчаа тодруулсан байна. Ялагчаар дэлхийн чансааны 2 дугаарт эрэмбэлэгддэг Их Британийн төдийгүй дэлхийн алдарт теннисчин Энди Мюррей тэргүүтэй багийн тамирчид тодроод байна.
Тус улс хамгийн сүүлд 1936 онд тэмцээний ялагчаар тодорч байсан юм. Даруй түүнээс хойш 79 жилийн дараа Их Британий баг "Давис Кап"-д түрүүлж түүхэнд тэмдэглэхээр үйл явдал болсон билээ.
Тэмцээний аваргын төлөөх тоглолтод Их Британийн тамирчин Энди Мюррей, дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж байгаа зохион байгуулагч орын тамирчин Дэвид Гоффин нар учраа тааран тоглож, 6-3, 7-5, 6-3-ийн харьцаатайгаар Их Британийн теннисчин Энди Мюррей ялалт байгуулсанаар тэд ийнхүү аваргын цомоо өргөсөн юм.
Энэ жилийн "Дависийн цом"-д дэлхийн 126 орны тамирчид хүч чадлаа сорин өрсөлджээ. Тэмцээний түүхэнд АНУ нийт 29 удаа ялалт байгуулж, аваргын цомоо өргөсөн байдаг бол, үүний дараа Австрали улс ордог юм байна. Их Британи улсын хувьд энэ жилийн ялалт нь 10 дахь удаагийн ялалт болж байгаа юм байна.
Английн теннисчид "Давис Кап"-д 79 жилийн дараа түрүүллээ | ||
Үзсэн: 1010 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.