
Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн ирэх оны дөрөвдүгээр сарын 5-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор болсон. Энэ хүрээнд Азийн өсвөрийн шилдэг шатарчид дахин манайд цуглахаар болж байна.
Өнгөрөгч наймдугаар сарын 19-28-ны өдрүүдэд 16 хүртэлх насны шатрын дэлхийн олимпиад Улаанбаатар хотноо болсон. Энэхүү тэмцээнд дэлхийн 23 орны 35 багийн 160 гаруй шатарчин оюун ухаанаараа өрсөлдсөнөөс Иран улсын баг түрүүлж, Энэтхэг, ОХУ-ын баг удаалсан. Тэмцээнийг зохион байгуулагч давуу эрхийн дагуу манай улсаас 10 баг оролцсоноос "Завхан" баг IX, "Монгол-1" X байрт орсон юм.
Азийн өсвөрийн шатарчид Улаанбаатарт дахин чуулна | ||
Үзсэн: 458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.