Шууд Chart

"Теннисний аваргуудын лиг"-ийн тоглолт Нагпур хотноо болж байна

2015-12-04 12:30:15

"Теннисний аваргуудын лиг"-ийн дараагийн тоглолт Энэтхэгийн Нагпур хотноо үргэлжилж байна. Энэ удаа талбайн эзэн "Нагпур Оранжис" баг тэмцээний турш ганц хожил аваагүй "Ченнай Варриорс" багтай хүч үзэж байна.

Эхний тоглолт домогт теннисчдийн хооронд болж, "Нагпур Оранжес" багийн ахлагч, 1999 оны дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигдэж байсан, Испанийн тамирчин Алекс Корретха, 2004 оны зуны Олимпид эрэгтэй хосын төрөлд хүрэл медаль хүртэж байсан, Германын тамирчин Райнер Шуттлерийг 5-3 харьцаатай хожсон байна.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд "Нагпур Оранжис" багаас нэгэн цагт дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигдэж байсан, Сербийн теннисчин Елена Янкович,  Их Британийн хоёр номерийн тамирчин гэгддэг, Хезер Уотсонтой талбайд гарч, 5-4 харьцаатайгаар багтаа ялалт авчирсан байна.

Харин холимог хосын төрөлд "Ченнай Варриорс"-ийн Хезер Уотсон, Испанийн теннисчин Фернандо Вердаско нар өрсөлдөгч "Нагпур Оранжис"-ийн  Елена Янкович,  Фелисиано Лопес нарыг 5-4 харьцаатай хожжээ. Эрэгтэй багийн төрөлд "Ченнай Варриорс" багаас Энэтхэгийн теннисчин Вишну Вардхан, Фернандо Вердаско нар "Нагпур Оранжис"-ийн Дивиж Шаран, Фелисиано Лопезтой өрсөлдөж, 5-1 харьцаатай хожсоноор тоглолтын харьцааг 2-2 болгон тэнцүүлсэн.

Ингэснээр энэ тоглолтын ялагч эрэгтэй ганцаарчилсан төрөлд шийдвэрлэгдэхээр болсон. Энэ удаа АТП-ийн аварга, Энэтхэгийн теннисчин Дивиж Шаран болон дэлхийн чансаанд долоод бичигдэж байсан, Испанийн теннисчин Фернандо Вердаско нар өрсөлдсөн юм.

Хоёр теннисчний тоглолт маш өрсөлдөөнтэй болсон хэдий ч тоглолтын сүүлийн мөчид испани эр хурд хүчийг гайхуулан тоглож, 5-3 харьцаатай өрсөлдөгчөө хожсон юм. Ингэснээр тоглолтын нийлбэр дүнгээрээ 22-18 харьцаатай "Ченнай Варриорс" тэмцээний анхны хожлоо авлаа. Энэ тэмцээний дараагийн тоглолт өнөөдөр "Нагпур Оранжис" болон "Пунжаб Маршаллс" багийн хооронд болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Теннисний аваргуудын лиг"-ийн тоглолт Нагпур хотноо болж байна   
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй