Шууд Chart

Рио хот олимпийн төсвөө танана

2015-12-04 12:35:38

"Рио Де Жанейро"-гийн зуны Олимп эхлэхэд есөн сарын хугацаа үлдээд байна. Бразил улс Олимпийн үйл ажиллагааны зардалд зориулан 1.9 тэрбум америк долларын төсөв баталсан боловч валютын ханш, 10 хувьд хүрээд байгаа инфляцийн түвшнээс улбаалан Олимпийн үйл ажиллагааны төсөвт 520 сая америк долларын таналт хийх хэрэгтэй болоод байгаа аж. 

“Олимпийн төсвийг багасгаснаар спортын тэмцээнд ямар нэг өөрчлөлт орохгүй. Харин тамирчдын өрөөнд агааржуулагч тавихгүй байхаар төлөвлөж байна” гэж Олимпийн зохион байгуулалтын багийн хэвлэлийн төлөөлөгч  Марио Андрада мэдэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, энэ төсвийн таналтын хүрээнд тайзны арын тоног төхөөрөмжийг хямд өртөгтэйгөөс нь сонгох, Олимпод оролцох 10 мянга 500 тамирчин 35 градусын халуунд ч өрөөндөө агааржуулагчгүй байхаар болж байна.

Олимп болох цэнгэлдэх хүрээлэн, зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтад 10 тэрбум америк долларын төсвийг төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгөөр босгосон. Тэмцээн явуулах үйл ажиллагааны зардлыг Олон Улсын Олимпийн хороо, Олимп үзэх тасалбар, Олимпийн бэлгэдэл бараа бүтээгдэхүүний борлуулалтаас олсон ашгаар явуулах юм байна.

Тиймээс төсвийн таналтын хүрээнд Олимпийн тэмцээн, спортод өөрчлөлт орохгүй, зөвхөн арын албаны үйл ажиллагааны зардалд таналт хийнэ гэдгээ зохион байгуулалтын баг цохон тэмдэглэж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Рио хот олимпийн төсвөө танана  
Үзсэн: 541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй