
Мэргэжлийн гольфчдын холбоо буюу PGA-ийн цуврал тэмцээний нэг "Hero World Challenge" тэмцээн өчигдөр Бахамасын Албани мужид нээлтээ хийлээ. 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд үргэлжлэх энэ тэмцээнд нийт 18 тоглогч оролцож байна.
Тэмцээнд PGA-ийн цувралын сүүлийн тэмцээнүүдээс шалгарсан дөрвөн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч 11 тамирчин, "Тайгер Вүдс" сангаас шалгаруулсан хоёр гольфчин болон тэмцээний өнгөрсөн жилийн аваргаас бүрдсэн 18 тоглогч оролцдог.
Тэмцээний эхний үеийг PGA-ийн цуврал тэмцээнд 12 удаа аваргалж байсан, Америкийн гольфчин Зак Жонсон, 2014 оны PGA-ийн цуврал тэмцээний гурван удаагийн аварга, Америкийн гольфчин Жимми Уолкер болон дэлхийн номер хоёр гэгдэж байгаа Их Британийн гольфчин Пол Кэйси нар тус бүр 66 оноотой тэргүүлж байна.
Харин тэмцээний өнгөрсөн жилийн аварга, Дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигдэж байгаа Жордан Спит таван удаагийн цохилтоор 67 оноо цуглуулан жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна. 1999 оноос хойш зохион байгуулагдаж буй энэ тэмцээний шагналын сан 3.5 сая америк доллар. Мөн тэмцээний үеэр хуримтлагдсан шагналын сангийн тодорхой хувийг "Тайгер Вүдс" санд хандивладаг уламжлалтай юм.
Мэргэжлийн гольфчдын оны сүүлийн тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.