Шууд Chart

Жилд 10 гаруй Монгол киног Хятад хэл рүү орчуулна

2015-12-05 17:13:44

Хятадын зохиолч Зян Руний зохиолоос сэдэвлэсэн "Чонон сүлд" киног өнгөрсөн жил манай үзэгчид эх хэлнээ орчуулсан хувилбараар нь үзэж байсан. Үүнтэй адилаар Хятадын уран бүтээлчдийн хийсэн киног Монгол хэл рүү, Монголын уран бүтээлчдийн хийсэн киног Хятад хэл рүү хөрвүүлэх талаар холбогдох байгууллагууд гэрээ байгууллаа.

Хятад хэлний “Гэгээ” дээд сургууль, Бээжингийн гадаад хэлний их сургуулийн орчуулга судалгааны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Бээжингийн гадаад хэлний их сургууль нь Хятадын соёлын орчуулга судалгааны сүлжээний өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, Хятадын уран бүтээлүүдийг гадаад хэл дээр орчуулж түгээх үүргийг давхар хүлээдэг  юм байна.

Санамж бичгийн хүрээнд зөвхөн киноноос гадна ном зохиолуудыг ч харилцан орчуулж хоёр орны соёлын солилцоонд хувь нэмэр оруулах талаар тохиролцлоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жилд 10 гаруй Монгол киног Хятад хэл рүү орчуулна  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй