
Олон улсын цанын холбооноос зохион байгуулж байгаа цанын трамплин үсрэлтийн Дэлхийн цомын цуврал тэмцээн өчигдөр Норвегийн Лиллехаммер мужид болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Норвегийн залуу тамирчин Кеннет Гангнес 278.2 оноотойгоор тэргүүлж, тэмцээний чансаанд хоёрдугаарт бичигдэж байна.
Норвегийн залуу тамирчин тэмцээний нэгдүгээр үед 98 метрийн үсрэлт хийсэн бол хоёрдугаар үед 99 метр өндөрт үсэрч, 278.2 оноо цуглуулан Дэлхийн цомын цуврал тэмцээний анхны ялалтаа авлаа. Харин тэмцээний хоёрдугаар байрт 2014 оны Өвлийн олимпийн мөнгө, хүрэл медальт, Словенийн цаначин Петер Превц орсон байна. Тэрбээр нэгдүгээр үед 96.5 метр, хоёрдугаар үед 100.5 метрийн үсрэлт хийн 276.4 оноо цуглуулжээ. Харин Норвегийн залуу тамирчин Йохан Андре Форфанг 96.5, 99.5 метрийн үсрэлт хийж 272.5 оноотойгоор тэмцээний гуравдугаар байрт бичигдсэн байна.
Трамплин үсрэлтийн Дэлхийн цомын цуврал тэмцээний нийлбэр дүнгээрээ Германы тамирчин Зеверин Фройнд 205 оноотой тэргүүлж байгаа бол Кеннет Гангнес 204 оноотойгоор хоёрдугаарт бичигдэж байна. 2015 оны трамплин үсрэлтийн Дэлхийн цомын тэмцээн ирэх оны нэгдүгээр сарны 10-нд аваргаа тодруулах юм.
Дэлхийн цомын цуврал тэмцээнийг Германы тамирчин тэргүүлж байна | ||
Үзсэн: 425 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.