Шууд Chart

Теннисний аваргуудын лиг ялагчаа тодрууллаа

2015-12-07 11:30:26

Энэтхэгийн зургаан хот дамжин үргэлжилсэн Теннисний Аваргуудын Лигийн аваргын  төлөөх тоглолт "Пенжаб Маршаллс" болон "Хайдарабад Эйсес" багийн хооронд боллоо. Энэ тоглолтод ялсан баг 2015 оны Теннисний Аваргуудын Лигийн аваргын цолыг авахаас гадна 10 сая Энэтхэг рупи буюу 150 мянган долларын эзэн болох юм.

Тэмцээний эхний тоглолт домогт тамирчдын хооронд болсон. "Пенжаб Маршаллс"-ын тоглогч, нэгэн цагт Их Британийн номер нэг теннисчин гэгдэж байсан Грег Руседски "Хайдарабад Эйсес"-ийн теннисчин, Олимпийн мөнгөн медальт, Швейцарийн тамирчин Томас Йохансаныг 5-4 харьцаатай ялж, багтаа анхны хожлыг авчирсан. Түүний дараа "Пенжаб Маршаллс"-ын эмэгтэй тоглогч, дэлхийн чансаанд 18-т эрэмбэлэгдэж байгаа, Украйны теннисчин Элина Свитолина Гранд Слэмийн таван удаагийн аварга, Швейцарийн теннисчин Мартина Хингисийг  5-4 харьцаатайгаар хожсон байна.

Харин холимог хосын төрөлд "Хайдарабад Эйсес "багийнхан илт илүү байсан. ATP-ийн зургаан удаагийн аварга, Хорватын теннисчин Иво Карлович, Мартина Хингис нар өрсөлдөгч Элина Свитолина, Маркос Багдатисыг 5-2-ын харьцаатай ялсан. Ингэснээр "Хайдарабад Эйсес" баг 13-12 харьцаатай тэмцээнийг тэргүүлж эхэлсэн. Харин "Пенжаб Маршаллс" эрэгтэй хосын төрөлд 5-4 харьцаатай ялж, хоёр багийн оноо 17-17 болж тэнцсэн.

Тэмцээний шийдвэрлэх тоглолт буюу эрэгтэй ганцаарчилсан төрөлд "Пенжаб Маршаллс"-аас дэлхийн чансаанд 43-т бичигдэж байгаа, Хорватын теннисчин Маркос Багдатис, "Хайдарабат Эйсес" багаас дэлхийн чансаанд 23-т эрэмбэлэгдэж байгаа Иво Карлович нар өрсөлдсөн. Хоёр теннисчний тоглолт маш өрсөлдөөнтэй болсон боловч эцсийн мөчид Иво Карлович сетик онож, 5-4 харьцаатайгаар Маркос Багдатис ялсан байна. Тэмцээний нийлбэр дүнгээрээ 22-21-ийн харьцаатайгаар "Пенжаб Маршаллс" баг 2015 оны Теннисний Аваргуудын Лигийн ялагч боллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Теннисний аваргуудын лиг ялагчаа тодрууллаа  
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй