Шууд Chart

БНХАУ цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ АНУ-тай өрсөлдөнө

2015-12-08 15:03:26

Хятадын Автомашин Үйлдвэрлэлийн Холбооноос мэдээлсний дагуу Хятад улс энэ онд 220-250 мянган цахилгаан машин борлуулах төлөвтэй байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар 171.145 цахилгаан машин борлуулсан нь өнгөрсөн оныхоос 290 хувиар өссөн үзүүлэлт юм. Он дуустал, тэр тусмаа борлуулалт өндөртэй баярын саруудад энэ хэмжээ улам өснө гэж холбогдох албаныхан тооцоолж байна.

Ингэснээр жилдээ 180 мянган цахилгаан машин зах зээлд гаргадаг АНУ энэ зах зээлд хоёрдугаарт орж болзошгүй байна. Хятадын Автомашин Үйлдвэрлэлийн Холбооны нарийн бичгийн дэд дарга Сү Янхуагийн мэдэгдэж буйгаар ирэх онд дэлхийн цахилгаан автомашин хэрэглээ 600 мянгад хүрч нэмэгдэх төлөвтэй байна. Хятад улсын хувьд цаашдаа цахилгаан автомашин үйлдвэрлэлд тооны бус чанарын шаардлагыг өндөрт тавьж, байгальд ээлтэй энэ салбарын хөгжлийг хурдасгахад илүүтэй анхаарах юм байна.

Түүнчлэн сүүлийн хоёр жилд Хятадын Засгийн газрын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт үзүүлж буй татварын хөнгөлөлт, татаасын үр дүнд салбарын хөгжил нааштай харагдаж байгаа гэж Сү Янхуй Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Д.Нямгэрэл

БНХАУ цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ АНУ-тай өрсөлдөнө  
Үзсэн: 1465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй