Шууд Chart

Монитадаа өгөх бэлгийн 5 санаа

2015-12-08 15:23:12

Шинэ он гарахад 20 гаруйхан хоногийн хугацаа үлджээ. Шинэ жилийн баяраар анги хамт олон, найз нөхөд, албан байгууллагуудын зохиодог хамгийн түгээмэл тоглоом бол Монита шүү дээ. Мэдээж бэлэг болгон үнэ цэнэтэй, нандин боловч өөрийн гараар бүтээсэн, эргээд бодоход дурсамжтай бэлэг хамгийн сайхан нь биш гэж үү. Ингээд сугалсан Монитадаа юу өгөх вэ гээд толгойгоо гашилгаж байгаа танд доорх санаануудыг санал болгоё.


1. Ажилдаа, хичээлдээ ирэхэд ширээн дээр тань халуун кофе, нандин үгтэй ил захидал, өөрийн гараар бэлдсэн жигнэмэг эсхүл хоол байвал ямар байна.


2. Бид нарын Монитадаа өгдөг хамгийн нийтлэг бэлэг бол чихэр, жимс, шоколад байдаг. Гэхдээ бэлгээ илүү онцгой болгохын тулд яагаад багахан цаг зарцуулж болохгүй гэж. Доорх зургаас санаа аваад, өгөх гэж буй жигнэмэг, чихрээ жижигхэн хайрцаг, шилэн саванд хийгээд чимэглээд өгч болно.


3. Дээшээ харсан сав гээд Монголчууд бид их бэлгэшээдэг тул аяга бэлгэнд өгч болно. Гэхдээ зүгээр нэг өгөхгүй ээ. Цулгай, элдэв зураггүй аяга аваад арилдаггүй палмастраар хүссэн зургаа зурж, хэлэхийг хүссэн үгээ бичээд Монитадаа өгөөрэй.


4. Хэрвээ цаг тань хүрэхгүй дэлгүүрээс шууд бэлэг сонгох гэж байгаа бол Монгол брендүүдээ сонгоорой гэж зөвлөе. Цаг төлөвлөлтийг эрхэмлэдэг хүн бүрт Аз Хурын “Цагийн Менежер”, “Хөсөг” брендийн ном, дэвтэр, компьютерийн хавтас эсхүл хүйтний улиралд өмсөхөөр Монгол брэндийн ноолууран хувцас, бээлий өгч болох юм.


5. Санал болгох бэлгийн сүүлийн санаа бол тасалгааны цэцэг. Эрэгтэй, эмэгтэй үл хамааран хамт ажиллагсдаа өгч болох хамгийн тохиромжтой бэлэг. Ажиллаж, амьдарч буй газартаа ногоон орчин бүрдүүлж, өрөөнийхөө агаарыг цэвэршүүлнэ. Бас Монитадаа ч бэлэг өгнө.

Цацраг туяаг багасгадаг кактус, нүүрсхүчлийн хийн мангас гэгддэг Зуун наст, вирус, бактерийг цэвэрлэгч Аспарагус буюу Үүлэн цэцэг гээд та өөрт таалагдсан тасалгааны цэцэг сонгож болно.

Нийтэлсэн: Д.Нямгэрэл

Монитадаа өгөх бэлгийн 5 санаа  
Үзсэн: 16149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-09 09:21
Юмыг жаахан гэгээлэг талаас нь хараач Тэнэгүүд ээ . Юмыг дандаа үгүйсгэх, муулах, өө харах өнцгөөс ханддаг ямар хачин хүмүүс энэ сэтгэгдэл гээч дээр дандаа солиорч байдаг байна аа.
83.240.94.xxx [83.240.94.xxx] 2015-12-09 03:47
Monita gej her zereg olon mongolchuud meddeg yamar togloom baidag yum be.
83.240.94.xxx [83.240.94.xxx] 2015-12-09 03:27
monita gej yu soliorood baigaa yum be

Бидэнтэй нэгдээрэй