Шууд Chart

"Happy Birthday to you" дууны төлбөрийн асуудал шийдэгдлээ

2015-12-10 16:42:20

Дэлхий даяар түгэн дэлгэрсэн “Happy Birthday to you” дууг 1893 онд Кентакийн эгч дүүс болох Пэтти Хилл, Милдред Хилл нар зохиосон бөгөөд 1988 онд “Ворнер Чаппел Мюзик” компани дууны зохиогчийн эрхийг худалдан авсан ажээ. Тиймээс төрсөн өдрийн дууг кино, бичлэг зэрэг уран бүтээлдээ ашигласан тохиолдолд зохиогчийн эрхийн төлбөрийг “Ворнер Чаппел” компанид төлдөг бөгөөд тус компани жилдээ төрсөн өдрийн дуунаас хоёр сая америк долларын ашиг олдог байсан байна.

Харин энэ оны  эхээр АНУ-ын хэсэг уран бүтээлч “Ворнер Чаппел” компанийг төрсөн өдрийн дууг хууль бусаар ашиглаж, төлбөр авсан хэргээр буруутгаж, шүүхэд зарга үүсгэжээ. Жил тойрон үргэлжилсэн шүүх хурал өчигдөр өндөрлөсөн бөгөөд шүүхээс “Ворнер Чаппел” компанийг төрсөн өдрийн дууны зохиогчийн эрхийг бүрэн эзэмшдэггүй, зөвхөн тодорхой нэг хэсгийн найруулгыг эзэмшдэг гэж үзсэн байна.

Тиймээс тус компани нэхэмжлэл гаргасан уран бүтээлчдийн хохирлыг барагдуулах үүрэг хүлээжээ. Гэхдээ нөхөн төлбөрийн үнэ, нөхцөл зэргийг олон нийтэд ил зарлаагүй байна. "Ворнер Чаппел" компанийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа боловч асуудал нэг тийш шийдэгдсэнд таатай байна гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Д.Нямгэрэл

"Happy Birthday to you" дууны төлбөрийн асуудал шийдэгдлээ  
Үзсэн: 2551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-11 08:47
Hoorhon medee bn
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2015-12-11 07:44
59.153.115-д Өглөө болгон сайхан үг хэлж өдрийг угтаж байгаарай. Танд амжилт бүхний дээдийг ерөөе.
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2015-12-11 07:27
Шаал тэнэг ...

Бидэнтэй нэгдээрэй