Шууд Chart

Дэлхийн бадминтоны холбооны супер тоглолтууд үргэлжилж байна

2015-12-11 09:06:11

Улирлын эцсийн тэмцээн болох Дэлхийн бадминтоны холбооны супер цувралын тэмцээн Арабын нэгдсэн эмират улсын Дубай хотноо болж байна. Нэг сая америк долларын шагналын сантай энэ тэмцээнд Дэлхийн Бадминтоны холбооны цуврал тэмцээнд тэргүүлсэн, чансаагаараа эхний наймд бичигдэж байгаа тамирчид өрсөлдөж байгаа юм.

Тус тэмцээний Б хэсгийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд чансаанд 2-т бичигдэж байгаа Японы тамирчин Кенто Момота болон чансаанд 9-т  эрэмбэлэгдэж байгаа Энэтхэгийн тамирчин Кидамби Срикант нар өрсөлдсөн. 41 минут үргэлжилсэн тэдний тоглолтоyд Кенто Момота хоёр үеийн турш өрсөлдөгчөө 21-13-ын харьцаатайгаар хожсон байна.

Б хэсгийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Дэлхийн аварга, Тайландын тамирчин Ратчанок Интанон болон дэлхийн чансаанд 4-т бичигдэж байгаа Өмнөд Солонгосын тамирчин Сун Жи Хюн нар өрсөлдсөн. Хоёр тамирчин өмнө нь хоёр удаа учраа тааран тоглоход Ратчанок Интанон хожиж байсан түүхтэй. Нэгдүгээр үед хожигдсоныг эс тооцвол энэ удаад ч мөн адил Тайландын аварга 19-21, 23-21, 21-14-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авсан байна.

Харин А хэсгийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы тамирчин Нозоми Окухара болон дэлхийн чансаанд 2-т эрэмбэлэгдэж байгаа Энэтхэгийн тамирчин Сайна Невал нар өрсөлдсөн. Хоёр тоглогч урьд нь дөрвөн удаа учраа таарахад 4-лэнд нь Энэтхэгийн тамирчин Сайна Невал ялж байсан. Харин энэ удаа Сайна Невалийн бугуйны гэмтэл бүрэн эдгэрээгүй нь тоглолтоос илт харагдаж байлаа. 

35 минут үргэлжилсэн энэ тоглолтонд Японы Нозоми Окухара 21-14, 21-6-ийн харьцаатайгаар Сайна Невалийг хожсон байна. А хэсгийн эрэгтэй хосын төрөлд дэлхийн аварга Мухаммад Ахсан, Хендра Сетиаван гэсэн бүрэлдэхүүнтэй Индонезийн баг Японы Кироюки Эндо, Кеничи Хаяакава нартай өрсөлдсөн. Хоёр баг өмнө нь учраа тааран тоглоход, найман учраанд Индонезийн баг ялж байсан түүхтэй. Энэ удаа ч түүх давтагдаж, 21-17, 21-19-ийн харьцаатайгаар Индонезийн баг хожлыг өөрийн болгосон байна.

Нийтэлсэн: Д.Нямгэрэл

Дэлхийн бадминтоны холбооны супер тоглолтууд үргэлжилж байна  
Үзсэн: 1655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй