Шууд Chart

Элсний хөлбөмбөгчид дэлхийн цомын төлөө өрсөлдөж байна

2015-12-11 09:12:36

Элсний хөлбөмбөгийн клубуудын Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Одоогоор Барселона клуб Леванти клубыг 3-2 харьцаатайгаар хожоод байна. Элсний хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан бөмбөгийн эзэн, Бразилийн хөлбөмбөгч Бруно Шавьер тоглолтын салхийг хагалж, анхны гоолыг оруулсан.

Харин хоёрдугаар үед Левант клубынхан хариу довтолгоо хийж, Пабло өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийж, тоглолтын оноог тэнцүүлсэн. Тоглолтын гуравдугаар үед Барселона клубын Нико нэрээр алдаршсан Николас Капораль гоол оруулсан боловч Левант клубын Пабло хариу гоол хийж, тоглолтын онооны харьцааг дахин тэнцүүлсэн юм.

Тоглотлтын хугацаа дуусахад, хоёр багийн оноо тэнцсэн учир нэмэлт үеэр ялагчийг тодруулахаар болсон. Нэмэлт үеийг будлиантай болсон гэж үзэгчид дүгнэсэн. Учир нь Барселона клубын Лоренц гоол хийсэн боловч Левантын Рю Моттатай шүргэлцэж, тэмцээний дүрмийг зөрчсөн байж болзошгүй юм байна. Гэвч шүүгчид Лоренцийн гоолыг тооцож, хожлыг Барселона клубд өгсөн байна.

Нийтэлсэн: Д.Нямгэрэл

Элсний хөлбөмбөгчид дэлхийн цомын төлөө өрсөлдөж байна  
Үзсэн: 1721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй