Шууд Chart

“Дубай" Олон улсын кино наадам болж байна

2015-12-11 15:09:54

“Дубай" Олон улсын кино наадам энэ сарын 9-15-ны өдрүүдэд болж байна. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ наадмыг Арабын Нэгдсэн Эмират улсын Эрхэмсэг дээд шах Мухаммад бин Рашид Эл Мактумын ивээл дор явуулж байна. Наадмын нээлтийг Эмма Донохьюгийн зохиол, Леонард Абрахамсоны найруулга “Өрөө” киногоор эхлүүлсэн бөгөөд энэ жил 60 гаруй улсын нийт 134 урт болон богино хэмжээний киног дөрвөн цэгт нийтийн хүртээл болгох ажээ.

Бүс нутгийн хамгийн том, хамгийн өгөөмөр кино наадам гэдгээрээ алдартай энэхүү үйл ажиллагаа нь бүс нутгийн кино үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, туршлага солилцох, олон улсын кино үйлдвэрийн салбарын харилцаа холбоог өргөжүүлэх зорилгоор жил бүр зохиогддог уламжлалтай юм.

Нийтэлсэн: Д.Нямгэрэл

“Дубай" Олон улсын кино наадам болж байна  
Үзсэн: 6825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй