Шууд Chart

"Барселона" баг элсний хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо

2015-12-14 14:02:28

Элсний хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсын Рио Де Жанейро хотноо явагдаж, 2015 оны аварга баг тодорлоо.

Тэмцээнийн эцсийн шатанд Испанийн Барселона болон Бразил улсын Васко Да Гамма багууд үлдэж, элсний хөлбөмбөгийн 2015 оны дэлхийн цомын аваргын төлөө өрсөлдсөн. Тоглолтын эхний гоолыг Васко Да Гамма багийн довтлогч Бокина /Bokinha/ эсрэг багийн хаалганд оруулж, тоглолтын салхийг хагалсан.

Тоглолтын хоёр дугаар үед Васко да Гамма багийн хамгаалагч Катарино /Catarino/ эсрэг багийн хаалганд гоол оруулснаар 2:0 харьцаатай тэмцээнийг тэргүүлж эхлээд байсан. "Барселона" багийнхан хариу довтолгоог амжилттай хийснээр тус багийн довтлогч Датина /Datinha/ Васко Да Гамма багийн хаалганд гоол хийснээр цувралын 7 дахь гоолоо оруулж, тоглолтын тооны харьцааг 2:1 болгон ойртуулсан.

Гэсэн хэдий ч Барселончуудын довтолгоо тун амжилттай явагдаж эсрэг багтаа хоёр гоол хийснээр хоёрдугаар үеийг 4:1 харьцаатайгаар илт давуу хожиж эхэлсэн юм. Харин тоглолтын гуравдугаар үед  Бразилийн хөлбөмбөгч Бруно Шавьер /Bruno Xavier/ оруулсанаар тоглолтын тооны харьцааг тэнцүүлж чадсан юм.

Ийнхүү тоглолтын цаг дуусахад багуудын онооны харьцаа тэнцсэн учир финалд цохиж, Барселона баг 2015 оны элсний хөлбөмбөгийн дэлхийн цомыг өргөлөө. Тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт АНЭУ-ын Алалиг болон Фламинанс багуудын хооронд явагдаж, Алалиг баг өрсөлдөгчөө финалд цохин, буулган авснаар тэмцээний 3 дугаар байрт шалгарсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Барселона" баг элсний хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо   
Үзсэн: 1239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй