Шууд Chart

Уулын цанын "Дэлхийн цом"-ын тэмцээн болж байна

2015-12-14 14:45:00

Уулын цанын 2015-2016 оны Дэлхийн цомын гараа 10 дугаар сараас эхлэн явагдаж байгаа юм. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд ээлжит гараа эрэгтэйчүүдийн төрөлд Франц улсын Вал де Изер /Val d'Isere/ цанын баазад "слалом" ангиллаар явагдаж, аваргаа тодрууллаа.

Уулын цанын слалом ангиллын эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн аваргын цомыг 2014 оны Сочигийн өвлийн олимпийн хүрэл медальт Норвеги улсын тамирчин Хенрик Кристоферсон /Henrik Kristoffersen/өргөв. Хоёр дугаар байрт 2014 оны Сочигийн өвлийн олимпийн мөнгөн медальт, 2013 оны цанын спортын дэлхийн аварга, Австри улсын Марсель Хиршер /Marcel Hirscher/ 1 минут 9 секундын амжилт үзүүлж, барианд орж ирснээр медалийн тавцанд зогссон юм. 

Өдгөө 26 настай Хиршер өнгөрөгч 12-ны өдөр болсон "жиант слалом" ангиллын гараанд  тав дахь удаагаа түрүүлж, дээд амжилт тогтоогоод байгаа юм. Харин гурав дугаар байрт ХБНГУ-ын тамирчин Феликс Нейретер /Felix Neureuther/ шалгарсан юм. Уулын цанын спортын эрэгтэйчүүдийн слалом ангиллын дараагийн гараа энэ сарын 22-ны өдөр Итали улсын  Мадонна Ди Кампигло /Madonna di Campiglio/ цанын баазад болно.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уулын цанын "Дэлхийн цом"-ын тэмцээн болж байна   
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй