
Өчигдөр Монгол бөхийн өргөөнөө Хувийн хэвшлийн Хамгаалалтын байгууллага үүссэний 25 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой хүчит 64 бөхийн барилдаан боллоо.
Барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, аймгийн арслан Д.Анар, Т.Буянжаргал тэргүүтэй бөхчүүд зодоглосноос Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Бүрэн дуулга хамгаалалтын албаны бөх аймгийн арслан Д.Анар түрүүлж, Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн начин С.Дашдондог үзүүрлэв. Их шөвөгт Дорноговь аймгийн арслан Т.Буянжаргал, аймгийн заан С.Бямбадорж нар шалгарлаа.
Дөрвийн даваа
1.Ё.Эрдэнэжаргал а.х.а -С.Дашдондов а.н
2.Д.Анар а.а /Бүрэн дуулга/ - Ч.Мөнхтогтох а.н
3.Т.Буянжаргал а.а - Б.Батбаяр а.н
4.С.Бямбадорж а.з -Б.Хишигдаваа а.н
Тавын даваа
1.Д.Анар а.а /Бүрэн дуулга/ -Т.Буянжаргал а.а
2.С.Бямбадорж а.з -С.Дашдондов а.н
Зургаагийн даваа
1.Д.Анар а.а -С.Дашдондов а.н
Аймгийн арслан Д.Анар түрүүллээ | ||
Үзсэн: 942 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.