Шууд Chart

“Старс энд Карс” наадам болж өнгөрлөө

2015-12-16 15:32:53

“Мерседес Бенз” компани уламжлал ёсоороо энэ жилийн амжилт гавьяагаа дүгнэж, ирэх жилийн өнгөө тодорхойлдог  “Старс энд Карс” наадам ХБНГУ-ын Штутгар хотноо өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Наадмын нээлтийн цувааг энэ оны "Формула 1"-ийн аварга, Английн нисэгч Луис Хэмилтон тэргүүлэн явсан юм.

Энэ жилийн наадмын нэг онцгой зүйл нь “Старс энд Карс Капс” буюу наадмын үеэр шилдэг нисэгчийн тодруулах уралдаан зохиосон явдал байлаа. 16 нисэгч оролцсон цомын тэмцээнд "Формула 1"-ийн түүхэн дэх анхны хар арьст нисэгч гэгддэг Луис Хэмилтон бүх цаг үеийн шилдэг нисэгчийн нэг, "Формула 1"-ийн хоёр удаагийн дэлхийн аварга Мика Хаккиненийг гүйцэж түрүүлэн тэмцээний хагас шигшээд шалгарсан байна.

Мөн энэ цагийн шилдэг нисэгчдийн нэг Нико Росберг "Формула 1"-ийн домогт тамирчин Михайл Шумахерийн хүү Мик Шумахерийг замдаа хол хаян, хагас шигшээд тунан үлдсэн байна. Испанийн нисэгч Даниель Жункаделла болон Мерседес бенз багийн шинэхэн гишүүн гэгдээд байгаа Паскаль Верлейн нар хамтдаа хурдны замд гарсан боловч испани эр өрсөлдөгчөө хол илүү хаян хагас шигшээд өрсөлдөхөөр болсон юм.

Аваргын төлөөх эцсийн гараанд өдгөө 24 настай, Испанийн нисэгч Даниель Жункаделла барианд түрүүлэн орж ирж, Старс энд Карс наадмын аваргаар тодорсон бол хоёрдугаар байранд Паскаль Верлейн, удаах байранд Луис Хэмилтон нар орсон байна.

Нийтэлсэн: Д.Нямгэрэл

“Старс энд Карс” наадам болж өнгөрлөө  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй