Шууд Chart

Жолооч хөгшин Ес хэдийнэ эхэлсэн л гэсэн юм даа

2015-12-25 11:29:08

/Тэмдэглэл/

Өглөө эрт ажилд яаран явахдаа гар өргөж хөлсний тэрэгт суув. Настай хүн жолоо барьж явна. Залуучууд унтаж, настан нойр сэрүүн болдог болохоор эрт боссон нь ингээд ажилд хэдийнэ ирлүүлчихсэн шинэ өглөөг тосч явна гэж бодов. Зүүн тийш явахад үүр гэгээрч байгаа нь тод мэдэгдэж орчны байдал сайн үзэгдэнэ. Цаг эргэжээ.

-Та юм анзаарав уу. Ямар эрт үүр гэгээрч байна аа. Ес эхлээд хоёр хонож байна шүү дээ гэж намайг асуухад жолооч хөгшин яаралгүй айвуу тайван зам харж явах зуур "12 дугаар сарын 22 гэдэг чинь Европ тоолол дэлхийн нийтлэг цаг хугацаа. Манайхан эндээс Ес эхэллээ гэж тоолдог. Хот газрынхан аргагүй ээ. Эртээд хэд хоногийн өмнө гэнэт айхтар цочир хүйтэрч хоёр, гурав хоносон доо. Тэгэхэд Ес эхэлсэн шүү дээ. Малчид мэдэж байгаа. Энэ жил хавар эрт болно. Цагаан сар ч эрт байгаа. Аргын тооллын Ес эхлээд хэд хоносон байх аа хүүхээ" гэв. Би хариу хэлсэнгүй хэсэг бодож нээрэн л тийм байх даа гэж дуугүй байдлаар хэлснийг нь зөвшөөрөв. Хотын бид дэлхийн цаг баримталж нийтлэг хугацаанд юм бүхнээ тооцон амьдарч байгаа. Хот сууринд Есүсийн мэндэлсэн зул сарын 25-ны мэнд хүргээд янз бүр л юм болж байна. Эрх чөлөө ардчилсан үзэл санаа дээдэлсэн нийгэмд жил ирэх тусам энэ байдал улам л нэмэгдэж байна. Тэгээд бодлоо. Бүр 1984 оны өдий хэрд билүү нам засгийн "Үнэн" сонины дөрөвдүгээр нүүрт Б.Ринчен гуайн "Шинэ жил хаанаас ирдэг вэ" гэсэн багахан өгүүлэл гарсан байсныг уншиж билээ. Бараг мартагдаж. Хойно байхдаа багш нарын зааж байсныг санаж байна. Католик шашинтнууд 12 дугаар сарын 25-нд одоогийн Израйлаас өмнө зүгт элсэн цөлийн Назарет хотоос холгүй Есүс төрсөн гэж энэ өдрийг ёсолдог.

Гэтэл Үнэн алдартны шашныхан нэгдүгээр сарын 7-нд Есүс мэндэлсэн гэдэг. Орос зүүн Европын цөөхөн газар нэгдүгээр сард ийнхүү шинэ жилээ тэмдэглэнэ. Зөвлөлтийн дарангуйлагч их удирдагч Иосиф Сталин 1946 онд католикуудын Санта Клаус өвгөнийг оросчилж "Дед мороз" болгон шинэ жилийг ажил хөдөлмөрөө дүгнэх нэгэн утга учиртай баяр болгон өөрчилсөн билээ. Нэг иймэрхүү чухал зүйлийг өвгөн эрдэмтэн тухайн цагт зөвшөөрөх хэмжээнд нь бичиж нийтэлж байжээ. Шинэ жилийг Монголд ажил хөдөлмөрөө дүгнэх Европ тооллын шинэ жилээ угтах баяр болон тэмдэглэж ирсээр манай нийгмийн амьдралын салшгүй соёл болгон хэвшүүлсэн. Одоо ч тийм байгаа. Харин ардчилсан нийгэм бэхжиж үзэл санааны эрх чөлөө бодитой болсноор хүмүүс үзэл бодлоороо л шашин шүтэх эрхээ сайхнаар эдэлж байгаа байх. Католик, Үнэн алдартны шашныхан сүмд явж дуу дуулж ёс журмыг нь сахиж байгаа нь Монголын нийгэмд шинэ үзэгдэл хэдий ч бас удчихжээ. Гэтэл нэг сарын дараа Монголын цагаан сар болно. Билгийн тооллоор шинэ жилээ угтана. Дээл хувцсаа өмсөж, хадаг бэлгээ бариад өглөөний ургах нарыг ёслон угтана. Бид ийнхүү жилд хоёр удаа улс орноороо шинэ жил угтан баярладаг "хувь" тохиолтой гайхалтай улс үндэстэн юм аа гэхэд заримдаа "сонин" бодол төрнө. Одоо айл бүрийн ёолкон дээр гялтаганасан таван хошуу зоолттой байгаа байх. Тэр нь Ефлимей хотын урд Есүс мэндэлсэн ариун газрыг зааж гийсэн хурц одны бэлгэдэл байдаг. Уг нь найман талтай дүрсэлдэг байсныг хожим тав болгосон.

Яг нэг сарын дараа өргөн уудам нутгийн хаа сайгүй айл бүрийн хойморт өрх бүр хийморийн бурханаа залж, сүүтэй цайгаа самарч, таваг идээгээ засаад шинэ жилээ бас угтана. Энэ бол эзэн Чингисийн үеэс ёсчилсон төрт ёсны гүн хүндэтгэлтэй сайхан баяр. Хавар ирнэ. Цаг дэлгэрнэ. Тал нутгийн Монгол түмэн бидний үнэхээр өгөөмөр сайхан сэтгэл,  эрэмгий зоригт байдал, сониуч хүртэмхий нь хэдэн мянган жил байсаар байгаа нь бас өвөрмөц онцлог. Хаа газар явж юм, юм үзэж, сонин сайхан бүхнийг хүртсээр ирсэн нь тал нутгийн нүүдэлчин бидний давтагдашгүй чанар. Энд тэндхийн баяр, ёс заншлыг хүний өөрийн гэхгүй сайхан цагаан сэтгэлээр тэмдэглээд л, ёслоод явна. Үнэхээр нэгэн бодлын даяарчлалыг утгаар нь авч явсан гайхалтай ард түмэн ч юм уу даа. Азтай улс аа. Дархлаа сайтай учир юунд ч уусан үгүй бололгүй бүгдийг аз жаргалтай хүртээд л байж байдаг ховор бөгөөд хосгүй ч улс юм уу ...

Нийтэлсэн: Г.Золжаргал

Жолооч хөгшин Ес хэдийнэ эхэлсэн л гэсэн юм даа   
Үзсэн: 3326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-01-15 18:44
ТА ДАНДАА СЭТГЭГДЭЛ ЭСВЭЛ ДУРСАМЖ Л ГОЛЧЛОН БИЧИХ ЮМ. АРАЙ ӨӨР ШИНЭЛЭГ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЭХ ЗҮЙЛ БИЧИЖ УНШУУЛААРАЙ. НЭГ ТИЙМ ДАХИН ДАХИН УНШМААР. . .
49.0.204.xxx [49.0.204.xxx] 2015-12-25 13:11
ider gurvan 9 duusahad tsagaan sar
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-12-25 12:59
монголын үхрийн сүүл задрахаар ес эхэллээ гэж зарим нутагт ярьж байхыг сонссон үхрийн сүүл жилд нэг удаа задардаг юм болов уу да
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-25 12:57
Настай хүнийг угаасаа эр, эм гэлгүйгээр хөгшин л гэдэг ш дээ. Юу сүртэй юм энэ хүмүүс
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2015-12-25 12:49
1. Золжаргалаа уг нь наад жолооч тань эрэгтэй хүн үү? Тийм бол жолооч "ӨВГӨН" гэж бичсэн нь дээр. 2. Өвлийн улирлын балчир ес, идэр ес, өвгөн ес гээд /9*9=81 хоног/ гэж үнэхээр байдаг бол түүний маргаашнаас хаврын эхэн сарын шинийн нэгэн болох учиртай. 3. Энэ жилийн шинийн нэгнийг 2016 оны 2 сарын 8 -гээд байгаа бололтой. Хэрэв эндээс ухрааж тооцвол 2015 оны 11 сарын 18-нд ес эхэлжээ. 4. Хэрэв жил болгоны 12 сарын 22-нд ес эхэлдэг бол цагаан сар 3 сарын 18нд дандаа болмоор. Тэгэхээр наад "ӨВГӨН" чинь бараг л үнэн юм ярисан юм биш үү. Би дэмжиж байна.
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-25 12:18
Цагаан сар, наадмаас бусад баяр нь аль нэг намын баяр болсон байхаа, 11 сарын 24 МАХН-ынх, 12 сарын 29 АН-ынх гэх мэт
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-25 12:17
шинэ жилийг 2 удаа тэмдэглэх ч яахав, Монгол улсын түүхтэй холбоотой хэдэн ч баяр байдаг юм бэ, одоо аль нь амардаг, аль амралтын бус баярыг ялгахаа, учраа олохоо больсон шүү дээ
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-12-25 11:52
eyr n delhii deer manaih shig zhild 2 udaa shine zhil hiideg gazar bna u sudluu Zolzhargal aa
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2015-12-25 11:47
Hogshin jolooch gej bich .

Бидэнтэй нэгдээрэй