Шууд Chart

Халтиргаа гулгаанаас үүдсэн зам тээврийн осол нэмэгдэж байна

2016-01-08 16:22:06

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон орон сууц, гэр хорооллын доторх замд халтиргаа гулгаа үүсэн зам тээврийн осолтой холбоотой дуудлага нэмэгдэж байгааг Замын цагдаагаас мэдээлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс гудамж талбайд үүссэн халтиргааг шуурхай арилгах, гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийн тохиолдлыг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд шалгалт явуулж байна.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд дээрх шалгалттай холбоотойгоор ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-аас хариуцсан автозамуудад өнөөдрийн байдлаар нийт 31.5 тонн давс, 11 тонн тусгай бодис цацжээ. Мөн дүүргийн Дэд бүтэц, тохижилтын болон Худалдаа үйлчилгээний хэлтсээс ойр орчмын цас, мөсөө цэвэрлээгүй аж ахуй, нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

Аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн эзэмшил талбай, түүнээс гадна орчны 50 м хүртэлх талбайн хог цэвэрлэгээ, цас мөсөөтогтмол арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх ёстой ч энэ үүргээ биелүүлээгүй 30 гаруй аж ахуй нэгжид дүүргийн зүгээс холбогдох арга хэмжээг авчээ.


Халтиргаа гулгаанаас үүдсэн зам тээврийн осол нэмэгдэж байна  
Үзсэн: 1433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2016-01-08 21:30
bodis dawsa tsatsaach ee

Бидэнтэй нэгдээрэй