Шууд Chart

ДОХ-ын халдвар тээгчдийн 10 хувь нь нас баржээ

2013-09-23 14:29:19

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ДОХ-ын тухай хуулинд заасан үүргээ биелүүлж ажиллавал, ХДХВ-ын өвчлөл буурна гэж мэргэжилтнүүд үзжээ.  Энэ талаар  ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан Н.Уртнасан "Манай улсад ДОХ-ын халдвар авсан 147 хүн бүртгэлтэй байна. Тэдний 10 хувь нь нас барсан.  Мөн халдвар тээгчдийн ихэнх хувь нь 15-45 насны бэлгийн өөр чиг хандлагатай эрэгтэйчүүд байна. Тиймээс албан байгууллагууд тэдэнд чиглэсэн, сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулж байх шаардлагатай" гэж ярьлаа.


ДОХ-ын халдвар тээгчдийн 10 хувь нь нас баржээ  
Үзсэн: 1929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй