Шууд Chart

Өргөдлийн байнгын хорооны даргаар Ж.Батзанданг сонголоо

2016-01-14 15:24:35

Өнөөдөр хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг тус байнгын хорооны гишүүнээр сонголоо. Уг тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэн юм.

Мөн Өргөдлийн байнгын хорооны даргад Ардчилсан намын бүлгээс Ж.Батзандан гишүүнийг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Батцэрэг нар тус байнгын хорооны эрх, үүргийг эргэн харж тодорхой болгох шаардлагатай, байнгын хороо өөрийн эрх мэдлийн бус асуудал руу хутгалдаж орохгүйгээр өөрт оногдсон чиг үүргийн дагуу ажиллах нь чухал гэдгийг хэллээ. 

Энэ талаар нэр дэвшигч Ж.Батзандан төр нь ард түмнээ сонсох, иргэд олон түмэнтэйгээ ойр дөт ажиллах шаардлагын үүднээс УИХ ийм бүтэцтэй болсон. Иймээс хүний төлөө явж, хуулийн хүрээнд ажлаа хийж, идэвхтэй ажиллахыг хичээх болно гэдгээ хэлэв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.2 хувь нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн тул уг тогтоолын төслийг батлагдсанд тооцсон юм.

 


Өргөдлийн байнгын хорооны даргаар Ж.Батзанданг сонголоо  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-14 15:30
Баасанхүү мэдрэл муутай Батзандан түүнээс илүү мэдрэл муутай, ӨБХ-ны дарга заавал солиотой /шизо/ хүн байх ёстой юм байхдаа

Бидэнтэй нэгдээрэй