Шууд Chart

Ард нийтийн санал асуулгын хуулийг дахин өргөн барилаа

2016-01-14 15:57:00

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны 11 дүгээр сарын зургааны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад их хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг 6 бүлэг 24 зүйлтэйгээр боловсруулсан болохоо Н.Батбаяр гишүүн танилцуулсан. 

Уг төсөлд төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах, Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэр гаргаж чадаагүй асуудлыг санал асуулгаар шийдвэрлэхээр тусгажээ. Түүнчлэн Улсын Их Хурлын Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн боловч уг асуудлаар 3 ээлжит чуулганы хугацаанд тодорхой шийдвэр гаргаж чадаагүй буюу гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг авч тусгасан байна. Хуулийн төслийг шинэчлэн баталснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэх аж.


Ард нийтийн санал асуулгын хуулийг дахин өргөн барилаа  
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй