Шууд Chart

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүллээ

2016-01-19 17:17:11

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.19/ Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нарын нэр бүхий 19 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай саналыг өргөн мэдүүлэв. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 2 сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай саналаас нэрээ татсан байна.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 6, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 3, Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн мэдүүлжээ. 
 
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахдаа Улсын Их Хуралд мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрчээ.
 
Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан 4 тэрбум доллар, Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөлийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум долларыг анхны хөрөнгө оруулалтад тооцохоор болсныг Улсын Их Хуралд албан ёсоор мэдээлсний дараа 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурал 57 дугаар тогтоол гаргаж анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монгол Улсын тус компанид эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн.
 
Улсын Их Хурлын энэхүү хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт Засгийн газар гарын үсэг зурсан нь Улсын Их Хурлын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Оюутолгойн орд газраас Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан хэмээн үзжээ. Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлсэнээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашид харилцан ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байгаа, мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл хэмээн Улсын Их Хурлын даргад тайлбарласан юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүллээ  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-19 18:33
өөр хийх ажил олдохгүй байгаа юм байхдаа
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-01-19 17:48
ОДОО БОЛЬ ДОО УЯНГА АА.ЗУД ТУРХАН ГЭЭД ХЭЦҮҮ ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИ МАЛЧДАД ӨВӨС ӨГӨХГҮЙ БИЗ ДЭЭ.ЗГ ОГЦОРЛОО ГЭЖ БОДОЁ ТЭГЭЭД ХЭН ХЭЗЭЭ ЗГ-ЫГ БҮРДҮҮЛЭЭД МАЛЧИДДАА ТУСЛАХ ЮМ БЭ?ЦАГ ҮЕЭ ТООЦОЖ ОНОВЧТОЙ САНАА ГАРГАЖ БАЙДАГ ҮЕ ЧИНЬ ДУУСЧИХСАН ЮМ ШИГ Л БАЙНА ДАА.ГАНБААТАР ТА 2 ЕР НЬ АРД ТҮМНИЙ ЭСРЭГ СЭМ СЭМХЭН ТУРХИРААД БАЙДАГ БОЛЧИХСОН ЮМ УУ ДАА.ХЭРЭГ АЛГА ДАА.ЧИ ГУДАМЖИНД АА Л БАЙВАЛ ТААРСАН ЮМ БАЙНА.ЗӨӨЛӨН СЭНТИЙ ДУЛААН БАЙР ЧИНИЙ ГАЗАР БИШ ЮМ БАЙНА.ИЛЖИГ МОДОН ХУДАРГАНДАА Л АМЬДАРДАГ
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2016-01-19 17:40
Эх орноо тонон дээрэмдсэн Баярцогт Сайханбилэг нарыг зайлуулж улс орноо дотоодын дээрэмчдээс цэвэрлэе Н.Энхбаяр
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-19 17:36
УИХ-ын гишүүдийн ихэнх нь Хятадын эрлийзүүд, хэргээр ийм үйл ажиллагаа явуулаад байна, Монголчууд хоорондоо эвдрэлцэх тусмаа сайн гэсэн үзэл хэрэгжээд байна
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-01-19 17:33
Маш зов огцруулах хэрэгтэй.зоруу монгийг нь ан-ын хэдэн луйварчид хуваагаад идсэн дээ.наад зандаахуу дарамтлаад байсан хувь хуртээ байлгуй дээ
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2016-01-19 17:32
уянга гэж балай хүүхэн эх орон ард түмний төлөө гэсэн юм болгоныг эсэргүүцэж өөрийн эрх ашгийг уртал болгохх болимоор байна .ипотик 5 хувь болгох гэхээр үгүй гэх хөрөнгө оруулалт хийё гэхээ үгүй гэх ганбаатар .уянга гэсэн нөхдөөс хурдан салах юмсан

Бидэнтэй нэгдээрэй