Шууд Chart

АСЕМ-ын үеэр хэрэглэх 350 автомашиныг оруулж ирэхэд татвараас чөлөөлнө

2016-01-22 16:24:11

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт манай улсад анх удаа ирэх  долоодугаар сарын 15-16-нд болно. Уг дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгч, зочид, сэтгүүлчид ирнэ. Иймд АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашин ашиглагдах тооцоо гарчээ.

Харин улсын төсөв хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төсвийн хөрөнгөөр автомашин худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа тул дээд түвшний уулзалтын зохион байгуулалтад шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас холбогдох хувийн хэвшлийн компаниудын импортоор оруулж ирэх автомашиныг уулзалтын үйлчилгээнд ашиглахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Энэхүү гэрээний дагуу АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх бөгөөд гэрээ байгуулсан автомашины дистрибьютор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөх шаардлага үүсчээ. Мөн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хүрээнд аюулгүй байдлыг хангах, нисэх буудал, хилийн шалган нэвтрүүлэх, зочид буудлын тав тухыг хангахад хэрэглэгдэх техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлүүлэх шаардлагатай байгааг харгалзан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Уг хуулийн төслүүдийг өнөөдөр Зам, тээврийн сайд М.Зоригт УИХ-ын даргад өргөн барилаа. Хуулийн төслүүдэд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортооор оруулж байгаа суудлын автомашин, микро автобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр тус тус зааж, дээр дурдсан албан татвараас чөлөөлөгдөх автомашин, техник хэрэгслийн төрөл, тоо хэмжээ, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгажээ.


АСЕМ-ын үеэр хэрэглэх 350 автомашиныг оруулж ирэхэд татвараас чөлөөлнө  
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-01-23 18:50
АСЕМ ийн хуралыг өөрийн оронд дуудан авч ирсний үр дүн 2017 онд гарна
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-01-22 21:39
uls oron bolgon iimerhuu olon niit tsugalsan hural tsuglaanaas tatgalzaj bhd manai heden teneguud bas tenegtej chadaj bgaam shu....!.....terrorist haldlaga garah viidee...zaa garsan ch yadiin manid ymar hamaa bhav....laliihan ulaanbaatart ene teruugeer mer ser haragdaal bgaa shuu..!!!..
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2016-01-22 18:26
Үнэн солиотой үйл ажиллагаа зохион байгуулах юм аа! Энэ хямралтай үед аль ч орон хүсээгүй зүйлийг манай тэнэгүүд ард түмний мөнгөөр хийх юм гэнэ. Ёо ёо ёо!
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-01-22 17:43
МАШ БУРУУ АСУУДАЛ ОРУУЛЖ БАЙНА
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-01-22 17:09
энэ арга хэмжээ ард түмэнд улмад маань ч огт хэрэгүй гэдгийг ойлгодоггүй тарваганууд дэмий гонзгой байх юм аа

Бидэнтэй нэгдээрэй