Шууд Chart

УИХ-ын дарга “Талст трейд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

2016-01-23 17:36:57

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.01.23/ “Талст трейд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Буянт-Ухаа 2” орон сууцны хороололд ажиллав. 
 
“Талст трейд” ХХК-ийн захирал Г.Болд Улсын Их Хурлын даргыг угтан авч, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. "Талст трейд" компани 1992 онд байгуулагдсан бөгөөд 2000 оноос хойш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж иржээ. Бетон эдлэл, модон хаалга, тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг бол Хөгжлийн банкнаас 0.6 тэрбум төгрөгийн зээл авч, Солонгос, Итали, Оросын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон металл хийцийн үйлдвэрлэлээ 2015 онд эхлүүлжээ. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар 16 хүнийг ажлын байраар хангаж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ барилга угсралтын олон компанид нийлүүлж, хамтран ажилладаг бөгөөд арилжааны банкууд ипотекийн зээл олголтоо зогсоосноос үүдэн санхүүгийн байдал хүндхэн байгаагаа хэлж байв. 
Ипотекийн зээлийн эргэлтийг гацаагаад байсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 01 дүгээр сарын 19-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Ингэснээр ипотекийн зээл сэргэж, иргэд орон сууцаа худалдан авч эхлэхээр барилга угсралтын компаниудын санхүүгийн нөхцөл байдал сэргэж эхэлнэ. Үүнийг дагаад барилга угсралтын компаниудтай хамтран ажилладаг бусад компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдсэнд баяртай байгаагаа “Талст трейд” ХХК-ийн захирал Г.Болд хэллээ. 
Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Талст трейд” ХХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтын талаар болон ижил төрлийн импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжийн талаар тодруулав. Материалын чанар, хийцээс шалтгаалан зарим бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь илүү байдаг бол зарим нэр төрлийн бүтээгдэхүүн харьцангуй хямд байдгийг тус компанийн захирал Г.Болд танилцууллаа. Төрийн байгууллагууд болон үндэсний компаниуд импортын бүтээгдэхүүн худалдаж авахгүй байвал дотоодын үйлдвэрлэл сэргэж, цаашлаад хөгжих хэрээр олон монгол хүн ажлын байртай, орлоготой байх боломж бий гэдгийг хэлж байв.
 
Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Хувийн байгууллагуудын худалдан авалтыг төрөөс зохицуулах боломжгүй. Харин Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах үүргийг хуулиар хүлээсэн. Энэ зохицуулалт нь үндэсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих зорилготой” хэмээн тайлбарлав. 
Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан ажилласан албаны хүмүүсийн хамтаар “Талст трейд” ХХК-ийн металл хийцийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 

УИХ-ын дарга “Талст трейд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав  
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-01-24 22:57
BANKUUD ZEELEE UGUUGUI BGAA SHTEE HEZEE UGCH EHLEH WE BAYRAAS UMNU BAIRAND ORMOOR BNA
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-01-23 20:21
BANKUUD ZEELEE UGUUGUI BGAA SHTEE HEZEE UGCH EHLEH WE BAYRAAS UMNU BAIRAND ORMOOR BNA
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-01-23 20:21
BANKUUD ZEELEE UGUUGUI BGAA SHTEE HEZEE UGCH EHLEH WE BAYRAAS UMNU BAIRAND ORMOOR BNA
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-01-23 20:21
BANKUUD ZEELEE UGUUGUI BGAA SHTEE HEZEE UGCH EHLEH WE BAYRAAS UMNU BAIRAND ORMOOR BNA

Бидэнтэй нэгдээрэй