
Жил бүр сар шинийн баярын өмнө УИХ-ын болон Тамгын газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Н.Ширэндэв нар өнөөдөр /2016.02.03/ олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ, түүний Тамгын газарт ажиллан, төр түмнийхээ төлөө олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн ахмадууддаа талархаж явдгаа илэрхийлээд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлэв.
Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Их Эзэн Чингис хааны нэрээр дөнгөж өчигдрөөс нэрлэгдэх болсон энэ танхимд ахмадуудтайгаа уулзаж, хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд сайхан шинэлэхийг ерөөлөө.
УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 65 ахмадтай билээ.
УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 295 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.