Шууд Chart

Иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

2016-02-08 16:51:02

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.02.08/ Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно” гэж зааснаар Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар төрөөс баримтлах бодлогын эрх зүйн суурь үндэс бүрджээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Харьяатын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 1995 онд баталсан бөгөөд тус улсын нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, шинэчлэлийн дүнд шинэ тутам бий болсон харилцааг зохицуулах зорилгоор нийт 4 удаагийн өөрчлөлтийг оруулсан хэдий ч өнөөгийн нийгмийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна хэмээн үзэж, шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулжээ.

Түүнчлэн улс орны эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, агуулгатай уялдуулах үндсэн зорилгоор хуульд заасан тодорхой шалгуурыг хангасан этгээдийн тус улсад зорчих, оршин суух болон харьяат болохтой холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.


Иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
87.148.2.xxx [87.148.2.xxx] 2016-02-15 05:14
3 bich 30 dahin usuh baihaaa
87.148.2.xxx [87.148.2.xxx] 2016-02-15 05:13
Гайгуй гэсэн хэдэн монголчууд нь амьдралаас болж гадаадад гарчихсан. Ур хуухдууд нь торчихсон. 2 орны эргэншил болбол монгол иргэд маань 3дахин осож 9сая хун амтай болсноор эдийн засаг эрс оорчлогдон о.

Бидэнтэй нэгдээрэй