
УИХ-ын хавар, намрын ээлжит чуулганы завсарлагаанаар Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус Байнгын хороо 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа, 60 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, 38 асуудал хэлэлцжээ. Энэ хугацаанд тус Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 хуулийн төсөл, дөрвөн УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцсэнээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 10 хууль /хамт өргөн мэдүүлсэн 28 хууль/, дөрвөн УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан хуулийн төслүүдээс Хамтын тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн өв сангийн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийг онцгойлон дурдсан юм.
НББСШУ-ы байнгын хороо 15 хуулийн төсөл хэлэлцжээ | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.