
Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-26-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.
Төлөөлөгчид айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах юм. Мөн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпилтэй уулзаж санал солилцоно. Түүнчлэн Төв аймагт зочилж, тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Мэндсайхантай уулзалт хийх ажээ.
Индонезийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд айлчилж байна | ||
Үзсэн: 421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.