Шууд Chart

Парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

2016-02-23 11:17:27

Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-26-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпилтэй уулзаж санал солилцон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцсан юм. 

Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


Парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй