Шууд Chart

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ажлаа тайлагналаа

2016-02-24 13:57:51

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн намрын ээлжит чуулган болон ээлжит бус чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны хийсэн ажлын талаар танилцууллаа.

Намрын чуулганы хугацаанд тус Байнгын хороо 19 удаа хуралдаж, 55 асуудлыг хэлэлцсэн ба хуулийн төсөл 257, УИХ-ын тогтоолын төсөл 12-ыг хэлэлцэн, санал, дүгнэлт 29, танилцуулга 5, зарчмын зөрүүтэй 324 саналын томьёолол тус тус бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлжээ.

Байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл хийх үеэрээ “Тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн 59 өргөдөл, гомдол болон байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 134 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хариуг хугацаанд нь өгсөн.

Байнгын хороо бие даасан 3 хууль үүнд, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Хууль зүйн байнгын хорооноос нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 254, хүчингүй болсонд тооцох тухай хууль 13, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 13-г тус тус хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан” гэлээ.

 


Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ажлаа тайлагналаа  
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2016-03-10 11:50
enenees oor xun baidaggui yum baix da.sogtu tsarailsan balai amitan
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2016-03-10 11:50
enenees oor xun baidaggui yum baix da.sogtu tsarailsan balai amitan
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2016-03-10 11:49
enenees oor xun baidaggui yum baix da.sogtu tsarailsan balai amitan
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-02-25 11:45
бидон бидон бидон
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-02-25 11:44
бидон бидон бидон

Бидэнтэй нэгдээрэй