Шууд Chart

“Монгол тэмээ-999” арга хэмжээний буухиа тэмцээнд 19 баг оролцжээ

2016-03-07 10:45:00

“Монгол тэмээ-999” арга хэмжээний хүрээнд буухиа тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 19 баг тамирчин оролцсон байна. Баг тус бүр тэмээгээр ачаа ачиж, хангал тэмээг бугуйлдаж унагаан зогдор хяргаж түүгээр бурантаг томох даалгаврыг гүйцэтгэжээ.

Мөн багийн нэг гишүүн буйл зорж хангал тэмээгээ бурантаглан туйлуулж ур чадвар, тэсвэр тэвчээр, уран ухаанаа үзэгч түмэнд гайхууллаа. Буухиа тэмцээнд нэгдүгээр байрыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Базархайрхан” баг, хоёрдугаар  байрт Ховд аймгийн Булган сумын “Хөсөгтөн” баг, гуравдугаар байрт Өмнөговь аймгийн Ханбогд сумын баг тус тус шалгарчээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Монгол тэмээ-999” арга хэмжээний буухиа тэмцээнд 19 баг оролцжээ  
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-07 11:45
Тэмээн поло тэмцээн болсон юмуу, үгүй юм уу

Бидэнтэй нэгдээрэй