Шууд Chart

Хангайн бүсийн зудтай сумдад өвс, тэжээл хүргүүлнэ

2016-03-07 15:34:44

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амарыг өнөөдөр хүлээн авч уулзан цас, зудын талаар цаг үеийн мэдээлэл авлаа. Ц.Даваасүрэн гишүүн энэ сарын 2-4-ний өдрүүдэд зудын хүндрэлтэй байгаа Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумдад ажиллаж, өвөлжилтийн хүндрэлтэй газар дээр нь танилцаад иржээ. Тэрээр эдгээр сумдад цасны зузаан малын бэлчээрт 30 см-ээс дээш байгаа учраас мал бэлчих боломжгүй болж, малчид өвс тэжээлийн нөөцөө дуусаад байгаа талаар дуулгаад, хангайн бүсийн энэ сумдад хаврын хүндрэл тавдугаар сар хүртэл үргэлжилдэг учраас мал төллөх үлдсэн хоёр сард өвс, тэжээлгүйгээс мал хорогдох нөхцөл бүрдсэн байна.

Иймд хангай бүсийн зудтай сумдад нэмэлт өвс, тэжээл хүргэх асуудлыг тасралтгүй авч ажиллах шаардлагатай байна. Ингэхдээ малчдын орлого хомсдож, төлбөрийн чадваргүй болсон байдлыг харгалзан үнэ өртгийг тогтоох талаар холбогдох шийдвэрийг гаргах шаардлага байгааг хэллээ.


Хангайн бүсийн зудтай сумдад өвс, тэжээл хүргүүлнэ  
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй