
УИХ-ын даргын орон нутагт ажиллаж буй томилолт Өмнөговь аймагт үргэлжилж байна. Дэлхийн хоёр бөхт тэмээний цөм нутгийн хувьд Өмнөговь аймаг 1000 тэмээ уралдуулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн бүртгүүлэхээр “Монгол тэмээ 999” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд 1000 тэмээний уралдаан, говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”, Ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээний үзэсгэлэн, тэмээний зан үйлтэй холбоотой олон төрөлт буухиа тэмцээн, “Сайхан тэмээтэй сайхан хос” шалгаруулах уралдаан, шилмэл буур, ингэ шалгаруулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ.
1000 тэмээний уралдаан 03 сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн 15 сумын тэмээчид оролцож байгаа бөгөөд бусад аймаг сумдаас ч энэхүү уралдаанд нээлттэй оролцож байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар 1000 тэмээний уралдааныг үзэж, сонирхлоо.
УИХ-ын дарга “Монгол тэмээ 999” арга хэмжээнд оролцов | ||
Үзсэн: 1532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.