
Нийслэлийн БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилсан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах 2015-2016 оны хичээлийн жилийн тэмцээн ирэх долоо хоногт эхэлнэ. Тиймээс өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Биеийн тамир, спорт сонирхогчдын холбооноос техникийн зөвлөгөөн хийсэн юм. Энэ үеэр тойргийн системээр плей-офф, финал гэсэн шатлалаар аваргуудыг тодруулна. Тэмцээнд сургууль тус бүрээс охид, хөвгүүдийн баг оролцоно гэдгийг дасгалжуулагч багш нарт дуулгасан юм. Мөн баг тамирчдын бэлтгэл сургалт болон тоглолтууд ФИБА-ийн стандартын дагуу охид GM-6, хөвгүүд GM-7 бөмбөгөөр явагдахаар боллоо.
Тэмцээнийг олон улсын сагсан бөмбөгийн холбооны дагуу МСШХ-оос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулна. Түүнчлэн шилдэг дасгалжуулагч, тэргүүн хоёр тоглогчийг шалгаруулж шагнаж, урамшуулах аж.
Сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, залуу тамирчдыг сонгон шалгаруулах, гадаадын сургуулийн баг тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх зорилготой тус тэмцээн нь энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдана.
Сурагчдын лиг эхэлнэ | ||
Үзсэн: 1161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.